Маршал Х.Чойбалсангийн хөшөөний нээлт боллоо

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ой өнгөрсөн жил тохиосон билээ.
 
Энэ ойтой холбогдуулан түүний хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын төв цэг Тусгаар тогтнолын талбайн гол цэгт босгожээ. Хөшөөний нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон байна.
 
Маршал Х.Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хэт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гэж зүй ёсоор үнэлдэг.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Aguu khun 2016-07-19 14:55:38
    Aguu khun shuu Tsedenbaliig bodvol Mongol ulsiig avch uldsen gavyatan shuu
  • Mongolz 2016-07-19 10:41:23
    Setgegdel vldeegsed Tvvx-ee boditoor ni olj unshih heregtei. Yum medehgvi baih emgenel shvv. Bvxel bvten Tvvxiin xvreelen ajillaj baij tvvxee vnen bolgoochee
  • зочин 2016-07-19 10:27:26
    Дорнодчууд бахархах удирдагч олонтой. То вангаа бас алдаршуулах хэрэгтэй.
  • нутаг 2016-07-19 09:54:07
    90 оны их шуурганд МАРШАЛЫНХАА нэрийг хадаглаж үлдсэн Дорнодчуудад баярлалаа
  • MARSHAL AA GEJ 2016-07-19 09:36:38
    MONGOLIIN TUSGAAR TOGTNOLIIG BATALGAAJUULSAN HUN DEE
  • Монгол хүн 2016-07-19 08:40:17
    Дорнодчууддаа Их баярлалаа. Та нар хүнийг мартдаггүй юм байна. Чойбалсан гэж хүн өнөөдрийн Монгол улсын тусгаар тогтнолыг хар толлгойгоо өгч баталгаажуулсан хүн...