
Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадмын эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд Украин улсаас оролцох бөхчүүдийн нэрс тодорчээ. Украины багт 3 дэлхийн аварга багтсан байна.
Эрэгтэй чөлөөт бөх
65 кг Андрей Квятковский
97 кг Валерий Андрейцев, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт
125 кг Александр Хоцяновский, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
Эмэгтэй чөлөөт бөх
53 кг Юлия Хавалжи Благиня, залуучуудын дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, ЕАШТ-ий хошой алт, хүрэл, мөнгөн медальт
58 кг Оксана Гергель, дэлхийн аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн, хүрэл медальт
63 кг Юлия Ткач Остапчук, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, ЕАШТ-ий хүрэл, мөнгө, хошой алтан медальт
69 кг Алёна Стадник Махиня, дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, европийн спортын наадмын аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт
75 кг Алла Черкасова, ДАШТ-ний хүрэл, Европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт
olloo.mn