Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шат ирэх сард эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хадагтай Еланда Фернанда Ломмен болон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хадагтай Еланда Фернанда Ломмен, Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцын талаар товч мэдээлэл өглөө.

Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөж хотын дэд төв болгон хөгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан юм. Мөн бохирын шугам татаж эхэлсэн төдийгүй цаашид цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор, дулааны станц барихаар төлөвлөөд байгаа юм. 

Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман хэлэхдээ, “Төслийн эхний үе шат дууссан, одоо  төслийн хоёрдугаар үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ирэх найман сардаа багтаагаад ТЭЗҮ бэлэн болно” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянхошуу, Долоон буудал орчмыг дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг ямар ч саадгүй үргэлжлүүлэхэд тал талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ бидэнд хугацаа бага байгаа учраас аль болох хамгийн түрүүнд шийдэх ёстой, тулгамдсан ажлуудаа эхлээд хийх нь зүйтэй байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх энэхүү төсөл хэрхэн хэрэгжихээс  хотын хөгжил харагдана гэдгийг онцлов.

Мөн Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд нийтийн тээврийг хөгжүүлэх BRT төсөл хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Янжаа 2016-07-19 17:19:19
    Гэр хороололын дахин төлөвлөлтийн болон газар шинээр зохион байгуулахаар батлагдсан талбаруудын ажлуудыг эрчимтэй хийгээсэй гэж хүсэж бна.Маш их хүлээлт байгаа ...
  • ГООЧОНО 2016-07-19 09:31:52
    НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ 2 АЛХАМ УРАГШИЛЖ САЯ 1 АЛХАМ УХАРЛАА ОДОО БАЙРАНДАА ЗОГСОЖ ЧАДАХ УУ УХРАХ УУ?
  • Зочин 2016-07-19 08:12:11
    2010 оноос эхэлсэн ажил шүү 2012-2016 онд хэрэгжчих байсныг гацаасаар байгаад өнөөдрийг хүргэсэн одоо цаг алдалгүй МАН-ынхан эхлүүлнэ хэрэгжүүлнэ гэдэгт найдаж ...
  • Туяа 2016-07-19 06:59:40
    гэр хорооллынхон байранд орохыг мөн ч их хүлээж байгаа шүү, өвөл болохоор л ад үзэгдээд утаагаар нь баахан шоу хийдэг,байраа л хурдан барьж орон сууцандаа оруул...
  • зочин 2016-07-19 05:45:08
    Нийтийн тээврийг хегжуулэх теслийн хурээнд жолооч нарыг зорчигчидоо хойш ургаш нь бендегнуулэхийг болиулах сургалт хийх нь зуйтэй.
    • иргэн 2016-07-19 05:48:35
      Замын хашлагатай тэнцуу ендертэй шал бухий зориулалтын автобус авах.Ж:Угсараа автобус. Бууж суухад хялбар