Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулна

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно. Энэхүү уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулана. Уг уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг юм. Мөн “Их хурд” уралдааны бас нэг онцлог нь улс бүсийн наадамд эхний есөд давхиж ирсэн, аймгийн наадамд эхний тавд орж ирсэн хурдан буянгууд уралддаг юм.

“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг долдугаар сарын 23-нд бүртгэж, дугаар олгох юм байна.
 

Г.МОЛОР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.