Монголын дайчдыг НАТО-гийн медалиар шагналаа
Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаа манай цэргийн багийн алба хаагчдыг энэ сарын 15-нд “НАТО”-гийн медалиар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, баазын орлогч дарга, дэд хурандаа Рэйн Сигрейвис зэрэг хүндэт зочид уригдан оролцож, цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НАТО-гийн медалийг гардуулан өгч баяр хүргэсэн байна. Тэд Монголын дайчидтай хамтран ажиллахад урамтай байдаг, сонор сэрэмжээ алдаггүй, өндөр хариуцлагатай дайчид бол монгол цэрэг хэмээн онцолсон байна.





Шагнал гардуулсан хүндэт зочдод манай энхийг сахиулагчид үндэсний соёл уламжлал, урлагийн тоглолт, гардан тулааны үзүүлбэрээ сонирхуулсан байна.





Эх сурвалж: Батлан хамгаалахын яам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол  2016-07-20 05:42:43
    сайхан байноо...дэлхийн тавцанд монгол эр хүний мөн чанарыг харуулж чадаж байгаа цэрэг эрсдээ баяр хүргэе.
  • zochin 2016-07-19 04:27:09
    ee de medehgui. yah l geed baigaa bol...
  • жирийн иргэн 2016-07-19 03:49:33
    НАТО-ийн энэ шагналыг хогруу шид...Энэ бидэнд хэрэггүй.Хор болно.Бид ч ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдэхгүй гэсэн үндсэн хуулиа ингээд зөрчөөд байж боломгүй юм.....