Энхийг сахиулагчид үндэсний баяр наадмаа гадаадынханд сурталчилжээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөвдүгээр ээлжийн цэргийн багийнхан үндсэн үүргийнхээ хажуугаар эх орон, үндэсний соёл уламжлалаа дэлхийн орнуудын цэрэг эрст танилцуулж, сурталчилсан байна.

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон Афганистан Улсын Мазар-И Шариф хотын “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ. Үндэсний бөхийн барилдаанаас гадна гадаадын цэргүүдийн дунд монгол ардын урлагийг сурталчилсан шагайн харваа, алаг мэлхий өрөх, чанга шивнээ хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.

Төгсгөлд нь дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн урлагийн хэсэгчилсэн концертыг гадаадын орнуудын цэрэг эрст сонирхуулж, үндэснийхээ хоолоор дайлжээ. Энэхүү арга хэмжээнд Хойд бүсийн командлагч, бригадын генерал Хартмут Ренк, "Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен нар оролцож үндэснийхээ соёл уламжлалыг сонирхуулсанд талархлаа илэрхийлээд "Монгол хэмээх ямар аугаа улс болохыг дайчин эрсийнх нь замналаас харж болохоор байна" хэмээн онцолсон байна.
 
Эх орон, Үндэсний баяр наадмаа сурталчилсан энэхүү арга хэмжээний үндэсний бөхийн барилдаанд 32 алба хаагч маань эр бяраа сорин барилдсанаас Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэслэгч Ч.Гомбосүрэн түрүүлсэн бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч Т.Баярцогт үзүүрлэжээ.










Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-07-19 06:13:04
    undesnii naadmaaraa hol yavna
  • иргэн 2016-07-19 03:54:14
    Исламын БН Афигнастан гэж ямар улс байлаг юм бол.Ийм нэртэй болчихсон юм уу.Сурталчилгаа хийж л байгаа юм бол үндэсний бөхийн өмсгөлөө бүрэн өмсүүлчихгүй.....
  • зочин 2016-07-19 02:38:58
    Сайхан л санаа байна.Гэхдээ офшорчдоо төрөөс зайлуулж улсаа хөгжүүлж рекламдахгүй бол дан ганц үндэсний наадмаар хол явахгүй шүү