Б.Батрэгзэдмаа:
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч" номыг Амазоны "Kindle Scout" номын агентлаг хүлээн зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулахаар болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд "Очир эрхшээгч" роман  18 хоног өрсөлдөж байна. Энэ талаар зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа өөрийн фэйсбүүк хуудаснаа номын талаар ингэж бичжээ. Тэрбээр “-Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном.

Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол зохиолч.

Бид гадаадын ихэнх улсын иргэдэд "Чингис хаан гэж мэдэх үү" гэснээр Монгол орноо таниулахыг хичээдэг.

Бид цөөнхи үндэстэн. Биднийг хөгжиж буй орон хэмээдэг.

Биднийг морьтны наадмаар жилдээ нэг удаа нилээн сонирхдог.

Энэ маань дэлхийн дийлэнх иргэдийн дотор төдийлөн танигдаагүй.

Бидний хэл соёл - үүнээс Монгол бичиг маань мөхөж буй хэл соёлын жагсаалтанд орсон. Даяарчилалын улмаас үндэстний цөөнхүүдийн хэл соёл өдрөөс өдөрт мөхөж сүйрч байна.

Монголчууд бид мөн л дэлхийн цөөнхийн шүтэн биширдэг "Бурхан шашин"-т номт улсын нэг. Өдгөө дэлхийн дахин шинжлэх ухааны элдэв оргилд хүрч чадсан боловч техник технологийн хүчээр нээсэн бүхэн нь хэдийнэ буддын ном сударт бичээстэй буйг одоо л эргэн харж байна.

Миний"Очир эрхшээгч" ном маань хэрвээ хэвлэгдвээс нилээн маргаан тарина гэдгийг би ойлгож байгаа. Учир нь Монголчууд бидэнд хүн төрөлхтний оюуны асар их нууцын сан хөмрөг бий. Бүтээл маань түүнийг дөнгөж л сөхсөн."Очир эрхшээгч"роман маань хүн төрөлхтөнг гадаад хөгжлөө эцэслээд дотоод гэгээрэл рүү зорих ёстойг сануулахыг хүссэн эгэл нэгэн Монгол зохиолчийн оюун санаа, дуу хоолой билээ. Энэ бол Монголчууд бидний агуулж яваа, өртөөлөн тээж яваа хүмүүний авралын зам мөрийг заах бидний өндөр дээдсүүдийн өв юм. Үүний төлөө би Монголын ард түмнээсээ Амазоны санал асуулганд оролцож "Очир эрхшээгч" номыг маань дэмжихийг хүсч байна” гэжээ

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч" номыг дэмжих санал асуулгад оролцохыг хүссэн хүн бүхэн дараах линкээр орж болох юм.

Амазонг руу орж санал өгөх линк:
https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW
 
Г.МОЛОР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ламжав 2016-07-20 04:38:10
    Дэмжих гээд орохоор нэг паспорт нэхээд байх юм ямар паспорт оруулах юм бол ? хариуг яаж авах вэ. Утас 96315131 руу зөвлөмж явуулна уу. Ер нь яаж дэмжих талаар...
  • энхээ 2016-07-19 02:28:27
    Баяр хүргэе,Дэмжицгээе ээ монголчуудаав