Баруун, Зүүн бүсийн хурд энэ сарын 30, 31-нд болно

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ дагуу  долдугаар сарын 18-24 ний өдрүүдэд 11 аймаг үндэсний их баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-17 ны өдрүүдэд наадмаа хийжээ. Харин Завхан, Өмнөговь аймаг долдугаар сарын 8, 9, 10-нд үндэсний их баяр наадмаа хийсэн байна.

Жил бүрийн үндэсний их баяр наадмыг отголуулж, болдог “Баруун бүсийн хурд” хурдан морины уралдаан долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт, “Зүүн бүсийн хурд” энэ сарын 30-нд Хэнтий аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Аймгуудын баяр наадмын хуваарь

 

Аймгийн нэр

Хугацаа

1

Архангай

21-22/VII

2

Архангай- Цэцэрлэг сумын 90 жилийн ой

15-17/VII

3

Баян-Өлгий

16-17/VII

4

Баянхонгор

19-20/VII

5

Булган

15-16/VII

6

Говь-Алтай, Баруун бүсийн даншиг наадам

30-31/VII

7

Говьсүмбэр

22-23/VII

8

Дархан-Уул

18-20/VII

9

Дорноговь-Сайншанд хотын 50 жилийн ой

20-21/VII

10

Дорнод

20-21/VII

11

Завхан

8-9/VII

12

Өвөрхангай

19-20/VII

13

Өмнөговь

9-10/VII

14

Сүхбаатар

22-23/VII

15

Сэлэнгэ

15-16/VII

16

Төв

20-22/VII

17

Ховд

18-19/VII

18

Хөвсгөл-Мөрөн хот

15/VII

19

Хөвсгөл-Хатгал тосгон

11-12/VII

20

Хэнтий-Батширээт сум

17-19/VII


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.