Олимпын гараа - Токио 1964

Бразил улсын Рио Де Жанейро хотноо болох зуны 31-р олимпийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Монгол улс зуны олимпод анх удаагаа оролцсон нь 1964 оны Токиогийн олимп байлаа. Спортын 5 төрөлд 21 тамирчнаа оролцуулсан ч медаль хүртэж чадаагүй юм.



Токиогийн олимпийн нээлтийн ёслол


Токиогийн олимпод оролцож байсан манай тамирчдын хувийн амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


Чөлөөт бөхийн төрөлд найман тамирчин оролцож байжээ


Монголын чөлөөт бөхийн тамирч­дын амжилтын хуудсыг эхлүүлсэн олимпын наадмыг 1968 оны Мехи­когийн олимп гэдэг ч оролцож явсан азай буурлууд Токиогийн олимп хэмээн бэлгэшээдэг юм билээ. Учир нь, тив дэлхийд чөлөөт бөхөөр хүчтэй өрсөлдөгч байж чадахаа тэд 1964 оны Токиогийн олимпоор мэдэрсэн гэдэг. Энэхүү олимпод 52 кг-д Монгол Улсын  гавьяат тамирчин ардын багш Ч.Дамдиншарав, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Б.Санжаа, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, 78 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат, 87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, 97 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа нар оролцож байсан түүхтэй.


Хөнгөн атлетикийн тамирчид


Хөнгөн атлетикийн төрөлд гур­ван тамирчин оролцсоноос эрэгтэй­чүүдийн 400 метрийн зайд уралд­сан Д.Амарсанаа нэгдүгээр шатанд хасагдсан ч 800 метрийн гүйлтийн уралдаанд оролцож 1:56:3 минутаар 42 дугаар байрт шалгарсан юм. Харин эмэгтэйчүүдээс Р.Алданыш 400 метрийн гүйлтэд 60.8, 800 метрийн уралдаанд 2:21:1 минутын амжилт үзүүлсэн байна. Харин зээ­рэнцэг шидэлтийн төрөлд оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа 44.55 метрийн амжилт үзүүлж байсан түүхтэй.


Дугуйн спорт


Тус олимпод дугуйн спортын тамирчид эрэгтэй бөөн гараа, эрэгтэй багийн гараатай уралдаанд оролцсон. Хувийн бөөн гараатай уралдаанд Л.Буудай, Ч.Саманд, Я.Баатар, Л.Эрхэмжамц нарын тамир­чин оролцсоноос Л.Буудай 4:39:51:79 цагийн амжилтаар 82 дугаар байрт шалгарсан юм. Харин багийн бөөн гарааны төрөлд тэд 2:48:55:57 цагийн амжилтаар 23 дугаар байрт шалгарч байжээ.


Буудлага


Урт бууны чөлөөт төрөлд Д.Лхагважав оролцож 1070 оноогоор 24 дүгээр байрт, Т.Мягмаржав гар бууны төрөлд 518 оноогоор 40 дүгээр байрт шалгарсан түүхтэй.


Гимнастик


Олимпын наадамд эрэгтэйчүүдээс З.Нямдаваа, эмэгтэйчүүдээс Ц.Гүн­дэг­маа, Я.Туяа нар оролцсон. Олон төрөлтөд Ц.Гүндэгмаа нийлбэр дүнгээр 63 дугаар байр, харин Я.Туяагийн хувьд 67 дугаар байрт шалгарч байсан аж.



Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.