МАН-ын Удирдах зөвлөл аймгуудын засаг дарга нараа тодруулжээ. Харин одоо сайд нарын асуудал үлдлээ. Хуулийн дагуу УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон өдрөөс эхлэн 14 хоногт багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулдаг. Иймээс ирэх долоо хоногоос эхлэн шинэ Засгийн газар ажлаа эхлүүлнэ гэсэн үг. Иймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэн хэн байх вэ гэсэн таамаг хөвөрч байна. МАН-ынхны хувьд мэргэжлийн Засгийн газар байгуулах “амлалт” өгөн 9-11 яамтай байхаар төлөвлөсөн гэдгээ олон нийтэд дуулгаад амжсан. Гэсэн ч өчигдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцээ хэрхэх талаар тодорхой ойлголцолд хүрээгүй байгаа аж.
Уг өчигдрийн хуралдаанаас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн буюу хэдэн яамтай байх тухай асуудлыг ярилцаж байх гэсэн таамаг явж байв. Ингэснээр процессын дагуу УИХ дахь МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж, Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг болон Байнгын хороодын дарга нарт хэний нэрийг санал болгон сонгох талаар авч хэлэлцэх ёстой байв.
Харин өчигдрийн байдлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Гадаад хэргийн сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг санал болгож байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Ерөнхий сайдын зүгээс Ерөнхийлөгчтэй уулзахдаа чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас томилох тухай хэлж байсан. Ямартай ч давхар дээлтэй сайд нарын сураг өчигдрөөс эхлэн тодорч эхлээд байгаа юм.
2016 оны УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж өнгөрөөд сар ч болоогүй байгаа.
Гэхдээ эрх баригчил нам албан тушаалын асуудлаа шуудруулаад улс орны эдийн засаг хүндрэлсэн байдалд арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байгаа юм.
Мөрийн хөтөлбөртөө тусгаж, амласаар ялалт байгуулсан мэргэжлийн Засгийн газар гэгчид нь тухайн салбар салбартаа мэргэшсэн, туршлага, боловсролтой мэргэжлийн хүмүүс байх нь зөв. Харин тэдний мэргэжлийн хэмээн тодотгох хүмүүс нь хэн хэн байх бол.
Ямартай ч Ерөнхий сайд энэ долоо хоногийн эхний өдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар сайд нараа тодруулж чадсангүй....

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн