Истанбулд онц байдал зарлав
Туркэд цэргийн бослого гарч, олныг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл тус улсын  эрх баригчид нийслэл Истанбул хотод дахин онц байдал зарласан байна.

Мөн тус хот руу цагдаагийн тусгай хүчний 1800 албан хаагчийг нэмж илгээжээ. Түүнчлэн цагдаагийн удирдлага зөвшөөрөлгүйгээр агаарт хөөрсөн нисдэг тэрэгнүүдийг буудаж унагаахыг тушаасан бөгөөд хүч нэмэгдүүлсэн цагдаагийнхан гудамж талбайд эргүүл хийж байгаа аж.

Мөн өчигдөр цэргийн эргэлт хийх оролдлогод оролцогсод болон эрх баригчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөн Истанбулын Сабиха Гоксен олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо болон Коня дахь цэргийн нисэх хүчний баазад болсон билээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уулын өвгөн 2016-07-19 05:58:48
    Хатуухан гар хэрэгтэй болж дээ. Тэгэхгүй бол бас үймээн самуунтай улсын тоог нэгээр нэмэгдүүлэх байх шүү. Мөн визгүй зорчих асуудлыг эргэн харах шаардлатай шүү....
  • нэр 2016-07-18 14:25:46
    Истанбул хот Туркийн нийслэл биш, нийслэл нь Анкара хот юм.