Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ

Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.


Дорнод аймгийн Баян-Уул, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар суманд гарсан зургаан удаагийн ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан.

Баяр, амралтын өдрүүдэд аврах, гал унтраах анги, эрэн хайх анги, салбар бүлгээс үерийн эрсдэл бүхий газарт суурьшсан айл өрхүүд, гол, мөрөн, нуур, цөөрөм дагууд амралт, ачлал, зугаалгаар яваа иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэх, гарын авлага, таниулах материал тараах, цагдаагийн байгууллагатай хамтран явган болон завьт эргүүл хийх ажлыг тус тус зохион байгуулж ажилласан.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.