Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байна гээд БНСУ-ын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эх орондоо олон улсын өндөр дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэе гээд Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 

БНСУ бол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын дөрөв дэх түнш орон гэдгийг Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат онцлоод Засгийн газрын зүгээс цаашид тус улстай харилцах гадаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Монгол-БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж хэллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа уулзалтын үеэр тодотгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.