Хятад иргэнд 200 сая төгрөгөөр газар эзэмших гэрчилгээ олгосон асуудлыг шалгаж байна
Энэ сарын 10-нд өмч, газрын харилцааны албаны дарга 200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан хэрэг гарсан тухай олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байсан.  Тэгвэл Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Одоогоор саатуулагдсан этгээд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.

БЗД-ийн өмч, газрын харилцааны албаны дарга Б нь БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар 200 гаруй сая төгрөгийн хахууль авах гэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байна.

 Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ. Улмаар хэрэг үйлдсэн Б гэгч нь  БНХАУ-ын иргэн Л-д БЗД-ийн Их цуурайтын аманд газар эзэмших гэрчилгээ олгосон байсныг илрүүлсэн аж.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zev 2016-07-21 04:41:32
    engin irgend tend gazar oldihgui de muu 2 nuurten novsh hurungin huraj yl asuu
  • зочин 2016-07-18 23:56:04
    Энэ хэргийг илрүүлж таслан зогсоосон хүмүүст баяр хүргэе . Шүүх прокурор болоод ирэхээрээ замхраад алга болдог шүү.
  • Монгол 2016-07-18 15:11:32
    Яармагын гүүр гараад хуучин зоорний урьд амыг ХАН УУЛЫН ГАЗРЫН АЛБАНЫХАН худалдаж дууслаа ҮҮНИЙГ ЗОХИХ ГАЗАР НЬ ШАЛГАЖ түмэн олонд мэдээлж өгөөч
  • Turiin alban haagch 2016-07-18 12:13:38
    Iim eh ornoo hudaldsan toriin alban haagch nariig tsaazaar avbal taarna Elbegdorjoo
  • zochin  2016-07-18 07:49:45
    iim chudraga bus eh oronch sedgelgee baihgoi oroo l bolg baibal hoich ue hamaagoi gesen iim archaagoi humuus torin alband baigaad l baina daa hoorhii
  • зочин 2016-07-18 07:28:01
    186 хоног байсан хүн газар өмчилж болох хуулийг Элбэгээ санаачлан батлуулах гэж оролдсон шүү дээ
  • Zochin 2016-07-18 07:06:20
    Mongl irged irgenii unemlehee ashigluulj mongoliin gazar nutgiig hyataduudad zarah oroldlogo hiij baigaa talaar medeelj baina,i sonor seremjtei baih heregtei
  • Монгол 2016-07-18 06:12:20
    Эх орноосоо урвасан гэж үзээд тохирох ялыг нь өгөх хэрэгтэй. Цааз байж яагаад болохгүй гэж
  • Зочин 2016-07-18 05:50:03
    бүгдийг шалгах хэрэгтэй.
  • өөөөө 2016-07-18 04:59:13
    ИЙМ ЮМ ЗӨНДӨӨ БАЙГАА Ш ДЭЭ. ХАА САЙГҮЙ ХЯТАДУУД ТОЙРУУЛААД ХАШАА БАРЬЧИХСАН ДОТОР НЬ ХЯТАД ИРГЭД ГАЗРЫГ МААНЬ БОХИРДУУЛААД СУУЖ Л БАЙГАА. БҮГДИЙГ ШАЛГААЧ. ХЯТАД...
  • зочин 2016-07-18 04:40:50
    АН ууснууд аа та нар дуугараач ккккк
  • Монгол 2016-07-18 04:32:54
    Энийг бол ёстой түмни нүдэн дээр цаазлах ёстой шд