Тусламжийн цуваа өнөөдөр Баян-Өлгий аймагт очлоо

Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.

Энэхүү хүсэлтийн дагуу  Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн.

Тэгвэл тусламжийг цувааг хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг  өнөөдөр /2016 оны 07 дугаар сарын 18/ Баян-Өлгий аймагт очоод байна. Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас үерт өртсөн, тусламжид хамрагдах айл өрхүүдийн судалгааг гаргаж, тусламжийг хуваарлах бэлтгэлийг хангаад байгаа юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nutgiin zuvlul 2016-07-18 03:30:57
    Та бүхэн сайн сэтгэлийн үүднээс тусламжийн гараа сунгаж хамтран ажиллахыг хүсье. Бид та бүxний тусламжийг үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд xүргэx ажлыг чанарта...
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах