Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Испанийн Эдийн засаг, өрсөлдөөний яамны Гадаад худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд Хэйми Гарсиа Легазтай ажлын уулзалт хийлээ.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх маш олон таатай боломж байгааг санал нэгтэй тодотгон бизнес эрхлэгчдийн харилцан уулзалтыг нэмэгдүүлж бодлогоор дэмжих тухай ярилцсан байна. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй түүн дотроо арьс шир боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бололцоо байна гэж талууд үзжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн