Өнөөдрөөс хуучин журмаар замын хөдөлгөөнд оролцоно
Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор 14,16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 15,17-ны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучин журмаараа хөдөлгөөнд оролцох гэнэ.

Харин зарим орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчдийн албан ёсны айлчлал үргэлжилж байгаа учраас тодорхой чиглэлд хязгаарлалт хийх гэнэ. Иймд
цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.