Ерөнхийлөгч өө, танд алга нижигнүүлэн баяр хүргэе
Дэлхийд Монгол Улсыг гоё харагдуулах ажлыг та сайн гүйцэтгэлээ. Та Монгол гэрт дэлхийг багтааж, Монгол орон  дахь Их хуралдай АСЕМ-ыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс энэ өдрүүдэд дэлхийн төв болж чадлаа. Танд алаг нижигнүүлэн баяр хүргэе.

Ерөнхийлөгч таны монголоороо, монгол дээлээрээ гоёж, улс улсын томчуудын өмнө нүүр бардам суухыг дэлхий харлаа. Тал дүүрэн тайван бэлчих таван хошуу мал, монгол уламжлал, монгол ёс заншил дэлхийд Монголыг содон, сонин харагдуулж чадлаа. Та тэдэнд монгол наадмыг үзэнгээ “дэлхийн улс төр”-ийг ярилцах боломж олголоо.

“Их Хувилай хаанаас хойш 770 жилийн дараа Ази Европыг холбосон Их хуралдай Монголд болж өнгөрлөө. Манай улсад 100 жилд нэг удаа тохиох үйл явдлыг та онцгой харагдуулж чадлаа” хэмээн олон нийт танд талархаж байна. Та ард түмэндээ магтуулах ажил хийлээ. Танд баяр хүргэе.

АСЕМ дээд түвшний уулзалтын хүндэт зочдын нэг Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд ТускБи өмнөх 10 хуралд бүгдэд нь оролцож байсан. Монголд болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа гэж бодож байна. Сайн зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч ийм байх боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Хоёр талын уулзалтуудыг маш олноор зохион байгуулсан. Энэ үр дүнтэй байсан. Дэлхийн хэмжээний хөгжим тоглосон процесс Монголд боллоо гэж хэлж болохоор байна. Бас Монгол Улсын нэр хүндийг маш их өргөж өгсөн хоёр хоног байлаа. Би Монгол бол том газар нутагтай улс гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа” хэмээлээ.

Үнэхээр бид Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгэн дор амжиллттай уулзуулж, АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Үүнийг бид ч өөрсдөө ч, гадныхан ч хүлээн зөвшөөрч байгаа нь энэ.  

Монгол Улс Италийн Милан хотноо 2014 оны 10 дугаар сард болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтаас дараагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрх авч байв. Харин бид олж авсан эрхийнхээ дагуу улс төрийн ОЛИМП АСЕМ-ыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, манай гадаад бодлогын үзэл баримтлал, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж чадлаа.
Бид олон улсын хэмжээний хурал, чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулах туршлага, чадалтай улс гэдгээ дэлхий дахинд харуулж чадлаа.

Бид АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар өөрийн түүх, зан заншил, соёл урлагаа олон улсад сурталчлаад зогсохгүй нийгмийн харилцааны түүхэн туршлага, ололт амжилтаа улам батжуулахад энэхүү дээд түвшний уулзалт эерэг нөлөөллөө үзүүлэх ирээдүйг бүтээлээ.

Олон нийтийн зүгээс эдийн засгийн хямралтай энэ үед юун цэцэг тарих, юун зам будах, юун АСЕМ хэмээх шүүмжлэлүүд хөвөрч байсан. Гэвч өнөөдөр дэлхий дахинд эдгээр ажлаа нүүр бардам харуулж, АСЕМ гэх их ажлын ард гарчихлаа.

Тиймээс энэ бүхнийг амжилттай зохион байгуулсан эрхэм Ерөнхийлөгч танд талархал илэрхийлж, баяр хүргэе.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sogootsetseg 2016-07-19 10:59:09
    Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн,араас нь харвал өмд бандаажгүй шалдан харагдах нэгэн нөхөр лугаа адил .....
  • Зочин 2016-07-19 04:07:43
    Тускийг гээд биччихсэн байна.Евро комиссын дарга нь хэлсэн үгийг.
  • Б.Отгон 2016-07-19 04:04:20
    Ерөнхийлөгч маань монголын 2 дах Чингэс хаан шүү дээ. Та НҮБ-д сууж монголоо дэлхийн №1 улс болгоорой.Юун нам эвсэл сонгууль вэ АСЕМ-г хийлгэсэн Элбэгдоржд бл...
  • Gerel 2016-07-18 23:53:42
    Bi shuumjilj baisan olon niitiin neg ni bna. Iim ur duntei zokhion baiguulj chadsand orolzson bukh khumuust gun talarkhal ilerkhiilie. Mongol Uls mandan badrag ...
  • :Dulam 2016-07-18 23:04:53
    Bahdam saihan zohion baiguulsan.Erinhiilegsh Tand Ih bayarlalaa.Purevsuren said mun umnuh zasgiin gazriin terguun sainajillalaa. Mash ikh talarhaj bna.
  • Зочин  2016-07-18 14:07:09
    Өөрийгөө тахин шүтүүлэх гээд байгаа юм уу тарвага чинь одоо болимоор юм. Эрдэнэтийнхээ хулгайг болиорой
  • Янжинлхам 2016-07-18 12:01:35
    Ерөнхийлөгчөд,Бат-Үүлд энэ ажлыг зохион байгуулж,гардан гүйцэтгэсэн бүх хүмүүст блалаа.энэ зун сонгууль,наадам,асем бүгд сайхан боллоо.зун ч сайхан болж хадлан ...
  • ёндоо 2016-07-18 10:15:02
    олон улсад нэр хүнд өсдөг юм байж. тэгэд энэ ядарсан ард түмнй амьдрал хэзэ өөдлөх вэ ноён ёронхйлөгч гуай. танай АН-ын томчуд бүгд хага баяжад удахгүй алга бол...
  • Irgen 2016-07-18 09:51:41
    Eronhiilogchdoo bayrlahahaas gadna batuul darga altanhuyg said tuunii daraagiin said gm olon humuust bayrllaa
  • иргэн 2016-07-18 08:28:09
    ерөнхийлөгчдөө баярлалаа
  • ЗОЧИН 2016-07-18 08:07:37
    Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол үнэхээр төр нийгмийн гарамгай удирдагч шүү!!! Үнэхээр баяр хүргэхээс өөр яахав дэ, ASEM-ыг бахдалтай хийлээ
  • Zochin 2016-07-18 07:41:24
    Asem g MAN nam argagui saihan zohion baiguullaa.Naadam estoi saihan bolloo.Ard tumnii amidral saihan bainaa.ireedui ch saihan todorch bainaa.
  • Tarbaga 2016-07-18 06:48:06
    Za zailaa pizdaaa oorihoo nyhig beldej bgan
  • иргэн 2016-07-18 06:45:14
    21 тэрбум төгрөг зарсан ажил энэ зэрэгтэй байлгүй яахав. 21 цэцэрлэг барьсан бол ч алгаа хорстол таших байлаа. жаахан юм хийчхээд л сүйд болох юм.
  • B.Gansukh 2016-07-18 06:18:32
    estoin saihan bailaa MU-iin eronhiilogch gej iim l hvn bh estoi tanid bayar hvrgie
  • зочин 2016-07-18 06:11:39
    естой зөв,баяр хүргэе.Сүхбаатарын одонгоор шагнах хэрэгтэй шүү
  • zochin 2016-07-18 05:50:36
    Сайн хийсэн юмыг сайнаар хэлэхийг сонсох бас сайхан юмаа
  • Zochin 2016-07-18 04:53:24
    Hurai hurai hurai ...
  • хотын иргэн 2016-07-18 04:02:25
    маш сайн байна. МУ-ын Ерөнхийлөгч ийм л байх ёстой доо...
  • zochin 2016-07-18 03:57:22
    ERUNKHILUGCHDUU CHIN SETGELEESEE TALARKHAL DEWSHUULJI BAYAR KHURGEI ...
  • zochin 2016-07-18 03:41:01
    Saihan zohion baiguulalttai saihan bolj ungurluu. Minii Mongolin ard tymen yeiin yed mandan badrag!!!
  • Х.Болд 2016-07-18 03:39:19
    Ерөнхийлөгч гэж иймэл хүн байх естой
  • эрдэнэбилэг 2016-07-18 03:11:10
    маш сайхан байлаа
  • Me 2016-07-18 02:44:00
    Yostoi yanztai blaa. MONGOL EH ORNOOROO, MONGOLCHUUDAARAA, MONGOL HUN BOLJ TURSUN UURUURUU BAHARHSAAN.
  • ы 2016-07-18 02:03:32
    Гадаад бодлогод жинхэнэ хувьсгал хийсэн Ерөнхийлөгч. Амжилт хүсье
  • Irgen 2016-07-18 00:58:07
    Sain bn.tanii talaar golduu muu bodol bailaa nadad.anh udaagaa tand bayarlala.amjilt husey