Монгол Улсын Өргөмжит консулын газар  Мадрид хотноо нээгдлээ
 Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испаний Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг өргөжүүлэхэд ач холбогдолтойн дээр хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тодорхой алхам боллоо.
 
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэргийн сайд Гарсиа Маргаёотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуусыг солилцох, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгаад санал нэгдэж хэрэгжүүлэх зарим ажлын талаар тохиролцлоо. Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Ноён Г.Маргаёо хоёр улсын дипломат харилцааны 40 гаруй жилийн түүхэнд Монгол улсаас Гадаад харилцааны сайд анх удаа айлчилж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болж буйг онцлон тэмдэглэж байлаа.
Сайд Л.Болд Испаний нийслэл Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Өргөмжит консулаар томилогдсон Испаний иргэн Адриана Поведад Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор гардуулав. Энэ үеэр хатагтай А.Поведа Испанид Монгол Улсыг бүх талаар сурталчлах, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр өргөмжит зонсулын газартаа Испани болон Монголын иргэн 2 хүнийг өөрийн зардлаар авч ажиллуулж эхлээд байгаа юм.

Испанид одоогоор 300 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн гэдэг мэдээ байдаг бөгөөд 6 дугаар сарын 30–ны өдөр Барселона хотод танхай этгээдүүд Монгол залууг зодсон явдал гарсан байв. Барселона болон Мадрид дахь өргөмжит консулууд энэ хэрэгт анхаарал хандуулан монгол залуугийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд залуугийн бие сайн байгаа хэмээн сайдад мэдээлжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tusuviin munguur tansaglagch 2014-07-03 04:18:22
    madrid mongold ymar xamaa bn consul nertei tosoviin mongoor tansaglagch ochij tansaglana deerees n endees tomliloltoi gesen darga nar consuliin gazaraa arxidaad suuj bdagiin shde
    124.158.92.36
    Мэдэгдсэн Хариулах
    • өргөмжит консул VS консулын газар 2015-08-06 04:03:47
      монгол улсын иргэн дэлхийн хаана ч байсан бид тэдний эрхийг хамгаалж, хуулиараа өмгөөлнө, бүртгэгдээгүй хэдэн иргэн ямар нөхцөлд амьдарч байгааг мэдэхгүй
      124.158.78.2
      Мэдэгдсэн Хариулах