Албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хаамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.  

Ганц жил дотор  хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.