Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

Дэлгэр сайхан наадлаа


Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмаа монголчууд дэлгэр сайхан тэмдэглэлээ. Баяр наадмын ажиллагааг хааж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэтгэл үзүүлэн үг хэллээ. “Монгол наадам ёслол төгөлдөр сайхан боллоо. Монголын наадам монгол түмний аугаа түүхийг сануулж, илүү ихийг хийж бүтээхийг санууллаа” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадамчдадаа хэллээ. Үнэхээр нээлтийн үйл ажиллагаанаасаа эхлээд монгол түмний сэтгэлд нийцсэн сайхан наадам боллоо. Энэ жилийн наадмаар 22 бөх цол нэмсэн юм.

УЛСЫН АВАРГА – 1
•    Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба
УЛСЫН АРСЛАН - 1
•    Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Р.Пүрэвдагва
УЛСЫН ЗААН - 1
•    Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан
УЛСЫН ХАРЦАГА - 5
•    Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ
•    Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү
•    Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий
•    Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
•    Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
УЛСЫН НАЧИН - 14
•    Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар
•    Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн арслан Ч.Чимэддорж
•    Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон
•    Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан
•    Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг
•    Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж
•    Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг
•    Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан
•    Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Баатарцол
•    Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг
•    Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн
•    Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
•    Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан
•    Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар
 
Ѳлгий сумын 160 гаруй ѳрхийн 640 хүн үерт нэрвэгдлээ

Баян-Өлгий аймагт баяр наадмын өдрүүдэд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11 дүгээр багийн айл өрхүүд үерт нэрвэгдэж, 18 цаг 52 минутаас Онцгой байдлын газар, Өлгий сумын 42 хүн, 6 автомашин, 1 ковштой үерийн голомтод ажиллаж эхэлсэн.
Тухайн үед нурсан байшинд 1 хүн дарагдсан, 18 байшин нурсан, 110 орон байр, эд хөрөнгө усанд автсан, голын усанд 1 хүн боогдсон, 2 байрны дээврээс ус нэвтэрсэн мэдээлэл ирсэн.
Онцгой байдлын газраас оройн 22:00 цагт нурсан байшинд дарагдсан 3 хүнийг аварч, эмнэлэгт хүргүүлсэн. Усанд боогдсон 154 хүнийг авран хамгаалсан. Голын усанд боогдсон 1 өрхийн 5 хүнийг завиар аюулгүй газарт гаргасан. Үргэлжлүүлэн иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагаа явуулсан.
Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Дүйсений 3 настай хүүхэд устай нүхэнд унаж, амь эрсдсэнийг Цагдаагийн газар шалгаж байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-ны өдөр тохиолдсон үерийн гамшгийн хор уршгийг арилгах талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Дарменд зөвлөмжийг хүргүүлээд байгаа юм. Энэ дагуу үҮерийн гамшгийн голомтоос нүүн шилжиж шинэ нутаг дэвсгэрт байршсан айл өрхүүдийг цахилгаанаар шуурхай хангах, цэвэр усны хангамжийг шийдэх, Өлгий сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтныг нэрвэгдэгсдийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхээр байнга ард иргэдийн дэргэд ажиллуулах, ард иргэдийн сэтгэл хямралыг засах, тайвшруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, үерийн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна.
 
АСЕМ амжилттай болж өнгөрлөө


    Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт амжиллтай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцлоо. Мөн Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь улсын Ерөнхийлөгч, Индонези, Энэтхэг улсын Дэд Ерөнхийлөгч нар оролцсон юм.
Түүнчлэн  23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд оролцож байна.    Энэ удаагийн дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн хүрээнд явагдсан юм.  Олон улсын хоёр байгууллага, үүнд, Европын холбоо болон АСЕАН-ын төлөөлөл оролцлоо.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.