Аймаг, сумдын наадмын хуваарь

Архангай

Тус аймаг долдугаар сарын 9-10-нд наадмаа хийх бөгөөд харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм.
 
Баян-Өлгий
Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил сумдын тэмдэглэлт ой байхгүй бөгөөд аймгийнхаа наадмыг энэ сарын 5-6-нд хийх аж. Харин долдугаар сарын 3-нд Алтай таван Богд хайрханы төрийн тахилга болох юм байна.
 
Баянхонгор
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 25-26-нд болно. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 
Булган
Аймгийн наадам энэ сарын 9-10-нд, харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой долдугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болох юм байна. Дашрамд дурдахад тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.
 
Говь-Алтай
Тус аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх юм. Тухайлбал Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэнэ.
 
Говьсүмбэр
Говьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 7-8-нд болно. Тэгвэл Баянтал сумын 90 жилийн ой 3-4-нд болох юм байна.
 
Дархан-Уул
Аймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болох бөгөөд Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долдугаар сарын 19-20-нд болно.
 
Дорноговь
Тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг уг жагсаалтын хоёрт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долдугаар сарын 10-27-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
 
Дорнод
Дорнод аймгийн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой энэ сарын 14-16-нд, Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.
 
Дундговь
Аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой энэ сарын 9-10-нд болох билээ.
 
Завхан
Завхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм. Аймгийн баяр наадам нь энэ сарын 10-11-нд Улсын баяр наадамтай давхцаж байгаа бөгөөд Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17-18-нд болно.
 
Орхон
Тус аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн энэ сарын 28-29-ндболох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 9-11-нд болох юм байна.
 
Өвөрхангай
Аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно. Харин Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 18-19-нд зохион байгуулах аж.
 
Өмнөговь
Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх сарын 8-нд ганцхан өдөр болох билээ.
 
Сүхбаатар
Өнөө цагийн хурдыг тодорхойлогч аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болох бөгөөд Уулбаян, Эрдэнэцаган, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-24-нд зохион байгуулах юм.
 
Сэлэнгэ
Аймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болж Шаамар 4-5-нд, Зүүнбүрэн 14-15-нд, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 14-15-нд, Баруунбүрэн сум 24-25-нд, Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 
Төв
Төв аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болно. Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 9-10-нд, Эрдэнэ, Батсүмбэр, Угтаалцайдам сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 10-11-нд, Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долдугаар сарын 15-16-нд, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долдугаар сарын 18-19-нд тус тус болно.
 
Увс
Аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд, харин Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.
 
Ховд
Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд, Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй.
 
Хөвсгөл
Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд буюу Хотгойдын хурд хангай бүсийн даншиг наадам болно. Тус аймгаас Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болох юм байна.
 
Хэнтий
Хэнтий аймгийн баяр наадам хамгийн түрүүнд болж байгаа бөгөөд маргааш наадмын нээлтийн өдөр юм байна. Харин Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд, Бэрх сумын 60 жилийн ойн 11-12-нд тэмдэглэн өнгөрүүлэх аж. Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын 18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naadamchin 2014-07-03 13:42:26
    saihan naadaarai
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах