Хүүхдүүдэд нэг сая юаны эд зүйлийг хандивлалаа
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт   БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонгоос буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа. Өчигдөр /7 дугаар сарын 16/ энэхүү тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсаас БНХАУлсад суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон  тус төвийн багш, хүүхэд,  залуус оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ, “Нийслэлийн 9 дүүргийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэхүү төвийг сонгон БНХАУ-ын  ард түмэн, Засгийн газраас тусламж үзүүлж байгаад  чин сэтгэлийн талархал илэрхийлье.   Хүүхэд залуус та бүхэн ажил үйлс, хичээлдээ илүү их шамдаж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. Цаашид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд багачууд та бүхний эрхийг хамгаалах, амьдрах, сурах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, “Манай хоёр орон эртний сайхан найрсаг харилцаатай. Энэхүү найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл бол өнөөдөр та бүхэнд БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий Ченг Хонгоос ирүүлж байгаа энэ тусламж юм.  Би та бүхэнд эрхэмсэг хатагтай Ченг Хонгийн чин сэтгэлийн бэлгийг гардуулж өгөх гэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд сурлагын их амжилт хүсэе” гэлээ. 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж, төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлдэгээс гадна мэргэжил олгох сургалтуудад хамруулдаг юм. Цогцолборын хэмжээнд БНХАУ-ын Бээжин, Нанжины их сургуулиудад 4 оюутан, ӨМӨЗОрны Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн мэргэжлийн сургалтад 6 оюутан, Япон Улсын Нисэхийн академын хөгжмийн сургуульд 5 сурагч суралцаж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Cmge  2016-07-20 04:20:19
    Oorsdoo Abna biz muusain luibirchid are tumniii sanaliig luibirdaj abdag oorsdiin sainaar bish bohir Arga heregleed surtsan zabaan amitad ene MAN d l bhiin
  • Төмөр 2016-07-18 04:49:42
    Нутгийн зөвлөл гэдэг нэрээр элдэв архидалт зохион байгуулдаг гүзээтнүүд хятадуудаас ичих хэрэгтэй.
  • Дадбан 2016-07-17 05:07:53
    Чэнг хонгийн зург ийг яагаад гаргахгүй байгаа юм вэ нууцлаад байгаа юм уу бэлгийг нь авахдаа ичээгүй юм чинь зургийг гаргаачээ