Л.Пүрэвсүрэн: АСЕМ-ын уулзалт зохион байгуулахад манай талаас 20 мянга гаруй хүн оролцсон
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "18 сарын хугацаанд бэлтгэл ажлыг нь хангасан АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын ард гарлаа. АСЕМ-ын зочид төлөөлөгчид тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан.АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах, ажлын явцад маш том туршлага хуримтлууллаа.

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад гар бие оролцсон төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үйлдвэр, компаниудад, үүрэн холбооны операторууд, хувийн хэвшлийнхэн юу байгаагаараа бидэнд тусламж үзүүлсэн.

Уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан. Хамаагүй их хөрөнгө зарцуулсан гэх ташаа мэдээлэл өчигдөр гарч байсан.  Энэхүү мөнгөө бид АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулсан. Зарим төлөөлөгчдийн зардал, буудлын төлбөрийг ч төлөх шаардлагатай болдог. Энэ бүгдэд зарцуулсан" гэлээ. 
 
Мөн тэрбээр АСЕМ-ын нийт уулзалт, хурлуудад 5600 гаруй хүн гаднаас ирж оролцсон. Зөвхөн дээд түвшний уулзалтаар гэхэд 2600 гаруй зочин Улаанбаатарт саатлаа. Монгол Улсын зүгээс зохион байгуулалтад 9000 гаруй хүн оролцлоо. Дээр нь 1100 гаруй сайн дурынхан, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага гээд нийтдээ 20 мянга гаруй хүн АСЕМ-ыг сайн зохион байгуулахад гар бие оролцсоныг дуулгаад, эдгээр хүмүүст бүгдэд нь талархаж буйгаа хэлсэн.

“АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын бүртгэгдсэн 100 гаруй уулзалт болсон. Үүнээс гадна бүртгэгдээгүй хэчнээн уулзалт яриа хөөрөө болсныг мэдэхгүй. Зохион байгуулагч орны хувьд бид үүн дээр маш том "тоглолт" хийх боломжтой байдаг. Аль аль төрийн тэргүүнийг хаана суулгах, хоол идэх, зураг авахуулахад хэнийг хэнтэй ойрхон суулгах гэх мэтчилэн. АСЕМ-ыг зохион байгуулахын тулд бид маш олон сургалт авсан. Аюулгүй байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд мөн нисэх буудлын холбогдох ажилтан алба хаагчид, дээд хэмжээний зочдод үйлчлэх жолооч нарыг хүртэл өндөр түвшний сургалтад хамрагдсан. Энэ бүх зүйл, мэдлэг Монголд үлдэж байгаа юм” гэж мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 11 2016-07-18 06:08:47
    АСЕМ-ийг амжилттай зохион байгуулсан ерөнхийлөгчдөө болон ачааны хүндийг үүрсэн Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн нартаа баяр хүргэе. Ажилд нь улам их амжилт хүсье...
  • Ggg 2016-07-17 05:20:09
    Gadaad yamniihan l achaanii hundiig uurch garlaa daa.
  • зочин 2016-07-17 03:47:50
    Ерөнхийлөгч сайн зохион байгууллаа,баяр хүргэе
  • Б.Мөнхжаргал 2016-07-17 03:20:07
    Ерөнхийлөгч Элбэгдорж, Гадаад Яамны сайд Пүрэвсүрэн нар гол ажлыг нуруундаа үүрч хийсэн. АСЕМ амжилттай болсонд та хоёрт амжилт хүсье.
  • mgl 2016-07-17 01:07:21
    enend Gaytaat Dilpomatach uguud hurdan zailuulaacheee
  • Zochin 2016-07-16 20:37:44
    Orchuulagchdad tolson gej bitgii ineedtei xudal yum yariarai ajil bolgoj shalgalt avch shalgaruulchixaad daraa ni ynegyi sain duraar ajilax uu gejyy!!!!
  • ZOCHIN 2016-07-16 14:35:32
    ERUHIILEGCHID BAYR HURGIE . SETGEL HANGLUUN BAINAA. HARIN KOMMUNISTUUD URGELJ AZTAI HUNII HIISEN YUMAN DEER BUUDAG TEGEED BUGDIIG IDDEG . YAANADAA
  • tungaa 2016-07-16 13:12:52
    Good job !