Иргэдийг аюулгүй зорчиход тусалж байна
Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голд түр гүүр байрлуулжээ. Энэхүү түр гүүрийг Зэвсэгт хүчний алба хаагчид байрлуулж, зорчигчдыг саадгүй зорчиход нь тусалж байгаа аж. 
 
Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсан учраас долоодугаар сарын 3-ны 00:00 цагаас эхлэн гүүрийг хаасан билээ. Түр гүүрийг байршуулснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 40 хүртлэх тоннын хязгаарлалттай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх боломжтой юм байна.
 
Тэрхийн голд тавьсан түр гүүрийг Хялганатын цэргийн ангиас тээвэрлэсэн бөгөөд жолоочид тээврийн хэрэгслийн жин, даацын хэмжээг хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
 
Эх сурвалж: Монгол Улсын Батлан Хамгаалах Яам 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.