
НИТХ-ын 10 орчим төлөөлөгч Бразиль, Куба улс руу туршлага судлахаар яваад ирсэн. Гэвч тэдгээр төлөөлөгчдийг “төсвийн хөрөнгөөр хөлбөмбөг үзэж зугаалж яваад ирлээ” хэмээн иргэд ихэд буруутгаж байгаа билээ. Тэгвэл маргаашийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар Бразиль улс руу томилолтоор явсан дээрх төлөөлөгчдийн асуудлыг хэлэлцэхээр боллоо гэж албаны хүн мэдэгдэж байна.
Аудитын газраас дээрх төлөөлөгчдийн “туршлага судлах” үйл ажиллагаанд акт тогтоогоод байгаа. Мөн УИХ-ын дарга З.Энхболд “Бразиль явсан төлөөлөгчид зардлаа хувиасаа төл” гэсэн мэдэгдлийг хотын удирдлагуудад хүргүүлсэн юм.
Ами
Оллоо.мн