Бороо орж сэрүүснэ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ

Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүсч хононо.

2016 оны 07 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  


17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-19-нд зарим газраар, 20-нд баруун, төв, зүүн  аймгуудын  зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны  өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.