Ц.Элбэгдорж: АСЕМ-ын  тухай мэдээллийг дэлхий даяар 1.5 тэрбум хүн үзсэн
Ази Европын дээд түвшний уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө манай улсын нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. АСЕМ-ын энэхүү уулзалт  өнөөдөр өндөрлөх учиртай. Тэгвэл дөнгөж сая АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Мьянмарын Ерөнхийлөгч У Тин Чяу, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар оролцсон юм. Тэд хурлын эхэнд дээд түвшний энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулсан манай улсад талархал илэрхийлээд сэтгэл хангалуун байгаагаа дуулгалаа.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид энэ удаагийн уулзалтаар 62 талт хэлэлцээр хийж 100 гаруй асуудал хэлэлцэсэнийг дуулгалаа.

Энэ талаар Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск  хэлэхдээ “АСЕМ-ын уулзалт Монгол улсад эхлэнтэй  зэрэгцэн Франц улсад болсон  халдлага, Турк улсад болсон, зэр зэвсэг ашигласан төрийн эргэлт зэрэг үйл явдлууд нь биднийг эх дэлхийдээ эв нэгдэлтэй байхыг сануулсан үйл явдал боллоо. Ингэхийн тулд манай хоёр тив асуудлуудаа ярилцаж, хэлэлцэж, цаашид нягт хамтран ажиллах шаардлагатай байна” гэлээ. Түүнчлэн АСЕМ-ын энэхүү уулзалтын үеэр дэлхий нийтийн анхаарлын төвд буй уур амьсгалын өөрчлөлт, дүрвэгсдийн асуудал зэрэг халуун сэдвүүдийг хөнджээ. Мөн Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг ч талууд хэлэлцэж, дүгнэлтэд хавсаргасан байна.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер "Монгол Улсад ирснээс хойш маш зочломтгой хандаж байна. Энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой байлаа. Хурлын үеэр хоорондоо уялдаа холбоотой харилцаатай байх ёстой. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол уян хатан байдлаар хамтран ажиллах талбар байдагт баярлаж байна. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно. Хурлыг сайхан удирдлаа. Улс орноо ч сайхан удирдаж байна. Би өмнө нь хэд хэдэн АСЕМ-ын уулзалтад оролцож байсан. Өөрийгөө дүгнэж, харьцуулах чадвартай гэж болож байна. Тиймээс Монгол улсад болсон энэхүү уулзалт хамгийн үр дүнтэй нь байлаа гэж хэлмээр байна” гэлээ.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу "Бүх зүйлд маш их баярлалаа. Энэ гайхалтай боломжийг бидэнд олгосонд баярлалаа. Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Энэ гайхалтай орны байгалийг үзсэндээ, зочломтгой занд тань баярлалаа.Энэ хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалтууд хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэж, олон чухал асуудлыг хэлэлцлээ. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр бид санал нэгдлээ. Бид нийтлэг ашиг сонирхолтой холбоотой асуудлуудын талаар ярилцлаа.Хурлын хажуугаар маш олон хоёр талт уулзалтууд боллоо. Эцэст нь хурлыг зохион байгуулсан Монгол Улсад баярлалаа. Үнэхээр мэргэжлийн түвшинд зохион байгууллаа" гэв.
 
 Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж   “Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. АСЕМ-ын уулзалтын үеэр Монгол Улс зохион байгуулагчийн хувьд соёл уламжлалаа танилцуулж наадам зохион байгууллаа. Дараагийн удаа АСЕМ-ын уулзалт бараг 100 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдаж магадгүй. Дэлхийн 1.5 тэрбум хүн сэтгүүлч та бүхний бэлтгэсэн мэдээллийг үзсэн байгаа. Монгол улсын дэмжиж ажилласан бүх улс орнуудын Засгийн газар, Европын холбоо, сайн дурынхан, хамгаалалт, үйлчилгээний албаныханд талархал илэрхийлье” гэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doogi 2016-07-18 16:49:07
    tw eer erni neg ih tooj gagaagyiee30sek haruulj hural cz geegyi ,tyrkiin haldlagiig mongold ingej uulzaad yarila gesen
  • Худал бүү хөөр 2016-07-17 08:41:26
    Тамын тогоо могоо гэж битгий олон юм яриарай, энэ арга хэмжээний үр дүн гэвэл элбэгдорж нүб-д төлөөлөгчөөр л сууна, дэлхий энэ арга хэмжээг нэг их тоосонгүй
  • Zochin 2016-07-16 20:43:08
    Mundag eronxiilogch! Bitgii xoorgoorei ,minut xyrexgyi yum evropt tv eer yzyyleed ongorson ontsgoi sonin xachin yum yu ch baigaagyi
  • ZOCHIN 2016-07-16 14:37:40
    KOMMUNISTUUD AZTAI YUMAA ODOO BIDL HIISEN GEJ UUNEES HULEELEH TUSLAMJ HURENGIIG YAAJ LUUVIRDHAA BODCNL BAIGAADAA
  • Hongoroo 2016-07-16 07:45:46
    Setgel mash ondor bna Vil ajilgaand oroltsson bvh hvnd bayr hvrgie Mongolchuud ebtei bhadaa l iim mundag Eronhiiilogchdoo bayrlalaa