Сингапурын Ерөнхий сайдад морь бэлэглэжээ
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр айлчлал хийж буй Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морь бэлэглэжээ.

Ерөнхий сайд Ли Сяньлун бэлгийн мориндоо “Темасекийн од” гэдэг нэр өгчээ. Тэрбээр морио Сингапур руу авч явахгүй аж. Ноён Ли Монголд дөрвөн өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа  юм. Түүнийг пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж угтан авсан билээ. Ли, Ц.Элбэгдорж нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Сингапурын хамтын ажилллагааны байгууллага болон Монголын Эрчим хүчний хөгжлийн төвийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглах, түүнчлэн эрчим хүч болон хийн төлөвлөлт, менежмент, хадгалалт, түгээлтийн талаар хуримтлуулсан туршлагаа Сингапур улс Монголтой хуваалцах ажээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • etugen 2016-07-17 02:42:22
    erunhilugch erdenebat gene uu
    59.153.115.186
    Мэдэгдсэн Хариулах