Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Эрхэм хүндэт Засгийн газрын даргыг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэнд ирсэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ.

ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ. 

Хоёр улс "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв. Мөн Засгийн газрын тэргүүн нар Монгол-Оросын харилцан ашигтай, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-17 09:34:14
    Оросууд монголгүй болоод л ирсэн. Цаашид ч болох нь илт, учир нь тэд АНу, Хятадыг ч атгаж байгаа. Ифмд оросын эсрэг донгосхоо болвж дипломат ажиллагаагаа сайжру...
    103.229.122.16
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2016-07-16 05:17:34
    Бид оросуудтай зохистой худалдаа хийх хэрэгтэй. Орос улсын удирдагчид монголыг хэтэрхий дорд үзэж байна. Монгол улс хөгжин бадрах болно.
    150.129.143.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Yнэн 2016-07-16 03:36:01
    Оросуудаас юу ч битгий гуй, суулийн 5 жил оросууд монголыг тойрсон уйл ажиллагаа явуулсан. Эрдэнтийг егсен гээд байгаач сэжигтэй!!!
    202.70.46.220
    Мэдэгдсэн Хариулах