Үерийн гамшгийн голомтод халдваргүйтгэл хийж эхэллээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн нөхцөл байдал, аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгөх зорилгоор өчигдөр орой /07.14/ ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тус аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комисстой цахимаар шууд холбогдсон.

Видео хурлын үеэр ОБЕГ-ын дарга,бригадын генерал Т.Бадрал үерийн гамшгийн дараа яаралтай авах арга хэмжээний нэг болох ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг яаралтай зохион байгуулан гамшгийн голомтод ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хоёр хоногийн дотор хийж дуусгахыг аймгийн Онцгой комисст үүрэг болгосон.
 

Аймгийн Онцгой комиссын өгсөн мэдээллээр үерийн гамшгийн голомт 1 км-ийн өргөн, 1.5 км-ийн урттай талбайг хамарч байгаа бөгөөд аймгийн хэмжээнд гамшгийн голомтыг ариутгах ариутгалын бодисын хоёр хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Аймгийн нөөцөд байгаа ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглан өнөөдөр гамшгийн голомтыг халдваргүйжүүлэх ажил Өлгий суманд эхэллээ.

Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Мал эмнэлгийн газрын албан хаагчид гамшгийн голомтыг халдваргүйжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр өглөө Баян-Өлгий аймгийн зүг хөдөлсөн тусламжийн цуваанд ариутгал халдваргүйтгэлийн бодис болох хлорын шохой  200 кг, 90 хлораминыг илгээгээд байна.


ОБЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.