Хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцоллоо

Ази, Европын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатад Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро бараалхлаа

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Франц Улсын Ницца хотод болсон халдлагад олон арван хүний амь нас эрсэдсэнд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн тэрээр эрчим хүч, сансар судлал зэрэг хоёр талын хамтын ажиллагааны онцлох салбаруудын талаар санал бодлоо илэрхийлж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
 

Монгол, Францын харилцаанд сүүлийн жилүүдэд албан ёсны харилцан айлчлал тогтмолжсоны зэрэгцээ хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг олон шинэ салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлон тэмдэглэлээ.

Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.