Онц байдлыг гурван сараар сунгалаа
Францын  үндэсний баяр болох Бастиллийн баяраар тус улсын Ницца хотын төвд хадлага болжээ. Өчигдөр 21.30 цагийн орчимд ёслолын буудлага болж байсан талбай руу ачааны машин дайран орж, олон хүний аминд хүрчээ.

 Халдлагын улмаас 77 хүн амиа алдсан тухай мэдээлж байсан бол өнөөдөр амиа алдагсдын тоо 80 болсон  талаар тус хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлж байна.

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар цагдаа нар болон ачааны машин дээр байсан хүмүүсийн хооронд буудалцаан болсон байна. Ачааны машины жолооч буудалцааны үеэр амиа алдсан аж.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Парис хотод террорист халдлагууд болсонтой холбогдуулан тус улс даяар зарласан онц байдлын хугацаа энэ сарын 26-нд дуусах байсан юм. Харин өнгөрсөн шөнө Ницца хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөснийг Ерөнхийлөгч Олланд “террорист халдлага” гэж тодорхойлоод “онц байдлын хугацааг гурван сараар сунгах зарлигт ирэх долоо хоногт албан ёсоор гарын үсэг зурна” гэлээ.

 Ерөнхийлөгч Олланд өнөөдөр Ницца хотод очиж, нөхцөл байдалтай танилцах ажээ.
 
Г.МОЛОР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.