Францад болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй гэв

Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 80 орчим хүн нас барж 50 орчим хүн гэмтсэн хэрэг гарлаа.

Гэмт хэргийг үйлдсэн этгээд болох тунис гаралтай франц иргэн цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсад 4500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд хэргийн улмаас нас барсан, гэмтсэн монгол иргэн одоогоор байхгүй болно.
 

Гадаад хэргийн яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-23 04:31:11
    Манайхан тэр халдлага болсон газар явж л байсан бна лээ.Гэхдээ азтай шүү
  • ZOCHIN 2016-07-19 12:17:08
    Nice gedeg hotiig yamar sonin orchuulaa ve. Bodvol mergejiliin orchuulagch orchuulsan bhdaa.