Мах худалдаалах түр цэг ажиллаж байна

 Мал худалдаалах түр цэг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу долдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын зүүн хэсэгт ажиллах байна. Ингэснээр зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ. Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 35 иргэн өдөрт 200-300 мал худалдаалж байгаа юм байна.

Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавьж ажиллаж байгаа аж.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.