АСЕМ-ын ач тус
Бүтэн жилийн турш бэлтгэл ажлыг нь хангасан, АСЕМ-ийн дээд түвшний уулзалт эхэллээ.  Дээд түвшний уулзалтын хүрээнд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өчигдөр БНХАУ-ын тал тус улсад төлөх 38 тэрбум төгрөгийн зээлээс Монгол Улсыг бүрмөсөн чөлөөлж байгааг мэдэгдлээ. Энэ мэт манай Улсад өгөөжөө өгөх  хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн цуваа үргэлжилж байна.

 
38 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлж 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүллээ
 

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өчигдөр /2016.07.14/ албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгөхөөр болжээ.
Энэ үеэр БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах чиглэлд манай улстай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.


 
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд  оролцлоо /2016.07.14/.
Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгөхөөр болжээ.
2015 оны статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэний 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэлдэг байна.
Манай улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулж өгөх хүсэлт гаргасан аж. Энэ хүсэлтийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгөхөөр боллоо.

Ингэснээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдсэн байна.

 
Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчино

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэт зочноо ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Сингапурын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний айлчлал нь тус улсын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад хийж буй анхны айлчлал болж байгаа бөгөөд  хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэв.
“Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.
 
Талууд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээнд яриа хэлэлцээ хийлээ.

Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-07-16 20:53:39
    Or zeelee tsutslaad nemj tuslamj yzyylex bolsonii ard yu nuugdaj baigaa bol ard tymnii amidral deeshlexyy itgexgyi l baina shyy
  • зочин 2016-07-15 17:53:41
    сайн АСЕМ-даад арай улсаа 22 тэрбум долларынхоо өрнөөс гаргачих юм биш байгаа даа.Тэгвэлч Элбэгээг үхтэл нь ерөнхийлдөгчөөр нь үлдээхээс дээ.
  • зочин 2016-07-15 17:37:30
    Хятадын 38 тэрбум төгрөг гэдэг чинь 19 сая ногоон юм бна даа.за яхав.Тэрнээс их юм тэд хулгайлж л байгаа.Хятадыг дагаад өндийсөн улс гэж сонсоогүй юм бх чинь
  • c 2016-07-15 06:20:03
    Er ni hamgiin yaduu orond hiidgiinshde. Hedn tugruguur hiij bgaag ni ta nar toocood uzvel shokond orno. Yun zeel tuslamj hajud ni yich bish. Ene uulzaltiig chin...
    • Zochin 2016-07-15 11:22:42
      Heden tugrug zaraad bgaag ni medej bgaa Bol too barimt sonsoyo l do. Er ni zuvhun irsen zochdiin udur tutmiin zardlaas l gehed 10 terbumiin orlogo orj irj bga...
  • Зочин 2016-07-15 04:57:32
    АСЕМ бол өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны үр шим юм. Тэд даанч уулзалтаа зохион байгуулж амжсангүй. Гэхдээ яахав эзний алба ээлжтэй, хааны алба халаатай даа...