Тусламжийн цувааг хүргэхээр Баян-Өлгий аймгийг зорилоо

Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.

Энэхүү хүсэлтийн дагуу  Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тусламжийг цувааг хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг  Баян-Өлгий аймгийг  зорилоо.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, хүмүүнлэгийн тусламжийг цаг хугацаанд нь оновчтой, хүртээмжтэй хүргэхэд Онцгой байдал, цагдаагийн байгууллага, сум орон нутгийн удирдлагуудын төлөөллүүд хамтран хяналт тавьж ажиллах, хүмүүнлэгийн тусламж нь эзнээ олсон, давхардахгүй, хохирол амсаагүй иргэдэд очихгүй байх ёстой гэдгийг видео хурлын үеэр орон нутгийн удирдлагад хандан анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баярлалаа 2016-07-15 04:40:42
    Тусламж хүргэж байгаа нь ашгүй дээ, онгоц яагаад болохгүй байгаа юм бол. Хувь хүмүүс, бусад байгууллага бол газраар л явах байх даа. УОБГ онгоц ашигламаар л юм ...
  • ээ чааваас 2016-07-15 03:16:36
    ишш чааваас, онгоцоор овоохон юм хүргээд өгч болдоггүй юм байх даа