Нисэх буудалд хязгаарлалт хийнэ

Улаанбаатар хотод Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2016 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 01:00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 23:30 цаг хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэж байгаа тул олон улсын нислэгийн зорчигчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгуулагдана.

Тус цогцолбор дээр Олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшинд аюулгүй байдлын үзлэг хийж “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар хүргэх ба олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар Буянт-Ухаа спорт цогцолборт хүргэнэ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.