Пак Гын Хэ 109 компанийн төлөөллийн хамт Монголд ирнэ
Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрээр БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, Эрчим хүчний салбарын 109 компанийн төлөөллийн хамт Монголд айлчлах юм байна.

Тэдний дунд Өмнөд Солонгосын хамгийн том 11 компанийн төлөөлөл багтах ба тэдний дотор Самсунг Электроникс, Хьюндэй Моторз, LG Electronics, Hanwha зэрэг группүүд багтжээ.

Мөн Өмнөд Солонгосын тэргүүлэх вэб портал компани Naver-ийн төлөөллүүд ч ирэх аж. Үүнээс гадна 62 жижиг, дунд компани, төрийн өмчийн 36 компанийн төлөөлөл багтаж байгаа юм байна. 

Айлчлалын үеэр Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн Тэнхим айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулахаар болжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэдэв 2016-07-14 09:46:28
    Юм хийх санаа бодолтой гэр хороололын иргэдэд, тэтгэвэрийн настангуудад хүртээлтэй биш,бидэнд тохирсон бизнесийг дэмжих биш, юм хийдэг улс нь бид юмшүү дээ
  • малчин 2016-07-14 06:46:44
    хэдэн хонио,үнээнийхээ сүүг л-ий нь 1000 төг-өөр зарчих юмсан хөөрхий.
  • зочин 2016-07-14 04:38:04
    хэдэн цагт ирэх вээ