Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилж байна. Ерөнхий сайд Нгуен Суан Фук, гэргий Чан Нгует Тү-г Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Д.Тунгалагийн хамт Их эзэн Чингис хааны талбайд угтан авлаа.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараагаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук-г дагалдан тус улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Аж үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Гадаад хэргийн дэд сайд, Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч болон 50 бизнес төлөөлөгч ирсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-14 09:15:06
    Нэр төр нь хүний амьдрал зовлонгоос илүү юм уу. Тэр онцгой байдалтай газар очиж туслах ёстой юм биш үү. Хэдэн Монголын иргэн амь алдсан байна, идэх уух зүйл бай...
  • mgl 2016-07-14 05:23:03
    tged uer us chin henii asuudal vee Bayaulgiin ard irgediin l asuudal odoo baitlaa baaj sheehdee hurtel Tus zasgiig butuutgahnuudee
  • Зочин 2016-07-14 03:10:16
    АСЕМ гээд үхлээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6, 9-р багуудад аадар борооны улмаас үер болсон. 2 хүүхэд эндлээ. 700 гаруй иргэн гэр оронгүй үлдлээ.