Эмнэлгүүд  дараах хуваариар ажиллаж байна

Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Байгууллага

Ажиллах цаг

Үйлчилгээ

1

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

10-16

Анхан шатны үйлчилгээ

2

Хүүхдийн түргэн тусламж

24 цагаар

Яаралтай тусламж үйлчилгээ

3

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг

24 цагаар

Шаардлагатай тусламж үзүүлнэ

4

Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинет

10-16

Шаардлагатай тусламж үзүүлнэ

5

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

10-16

Нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхээр Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллаж байна.

Долдугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагаас 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.