Аварга Ч.Санжаадамба  “Ланд крузер-200”-аар шагнууллаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар “Toyota моторс” корпорацийн  зүүн бүсийг хариуцсан захирал Нанахара Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд юуны өмнө Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлээд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад “Тоyoтa мотор” корпорациас  “Ланд крузер-200”  авто машиныг гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, С.Батболд нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol naadam 2016-07-14 10:05:21
    Sanjaadambiig diileh boh ene naadamd unendee baisanguie.
  • naadamchin 2016-07-14 00:25:52
    Khuch ni harihaaraa saaral ordond ochood suuchih ni teneg ch baisan hamaagui olni tanil l boloh chuhal bololtoi
  • irgen 2016-07-14 00:21:59
    Mongolchuud oyun uhaaniig hezee uneldeg boloh boloo. Neg talaasaa ikh sport yum. Emch bagsh ingeneeruud iim mashin avchihval ATGd shaluulaad shorond oroh baih
  • bataa 2016-07-13 18:47:16
    ene bohchyydiin bai shagnald hynalt tavimaar umaa.mash ih mongo togrog bair sav mashin tereg ogch bn.naadamd tyryyleh er ni tiim tom amjilt bish shyy dee. zaluu...
  • Saihan naadaarai 2016-07-13 11:01:48
    Ariin saihan hangain erchuuddee huuhnuuddee Bayrlalaa Ta buen saihan naadaarai
  • Зочин 2016-07-13 04:46:47
    Сайхан шударга наадам боллоо. Архангайн бөхчүүд хүчтэй дэндүү хүчтэй байлаа.
  • зочин 2016-07-13 04:38:20
    Баяр хүргэе, Архангайн бөхчүүд хүчтэй юм аа
  • zochin 2016-07-13 04:14:02
    Burentogs luivarduulagui bol ingeed zogsoj bh bla
    • иргэн 2016-07-13 06:10:06
      Бүрэнтөгс сайн бөх л дөө.Гэхдээ од хийморь ,өгөө аваа нь таарсангүй дээ,дахин барилдаад давж чадахгүйгээ мэдээд л гүрийгээд байж л дээ. түрүүлэх бөх ч ийм б\гү...