Хуучин машинаа унаж хордсоор байх уу
Хуучин машин унаж хордлоо гэхээр бас яагаад ад үзээд эхлэв гэж бодох хүмүүс цөөнгүй гарч ирнэ. Зарим нэг мэдлэгтэй, ухаантай гэж өөрийгөө боддог нөхдүүд нь гадаадад 100 жил болсон машинаа унаж л байна гэж цэцэрхэнэ. Машин үйлдвэрлэж чадахгүй манайх шиг улч бусдын хуучныг оруулж ирж унахгүй гээд яах вэ дээ гэх нөхдүүдч байгаа. Угтаа бол аль аль нь л зөв.
 
Гэхдээ л бид өөрсдийгөө, улс орноо, үр хойчоо бодох цаг болсон. Юу вэ гэхээр 2004 оноос өмнө үйлдвэрлэсэн машины хуванцар эд ангиуд хүний биед хортой гэдгийг олон улс баталчихаад байна. Мэргэжлийнхээ хэллэгээр бол удаан задардаг органик бохирдуулагч гээд байгаа юм.
 
1970 оноос эхлээд цахилгаан бараа болон машины хуванцар эд ангийн галд шатамхай чанарыг сайжруулж үйлдвэрлэж эхэлсэн юм билээ. Сүүлд Стокольмын конвенциор хортой гэдгийг нь баталж, 2004 оноос тийм төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ больж. Машины эд ангийг ч ялгаагүй. Гэтэл манайд 1974-1999 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл маш их байгаа. Тэр дундаа Азийн орнуудаас импортоор орж ирсэн машин Монголоор дүүрчихсэн. Нийт машины 80-90 хувь нь хуучин машин гээд хэлчихэд буруудах зүйл үгүй.
 
Гэтэл 10-аас дээш жил болсон машин өөрөө халах болон наранд жаахан байхад л жолооны хүрднээсээ авахуулаад олон хуванцар эд анги нь ууршиж байдаг аж. Хуванцар эд анги нь өөрөө агаарт ууршиж, яваандаа жолоочоо хорт хавдартай ч болгож болзошгүй байдалд хүргэдэг аж. Гэхдээ энэ бол магадлал шүү дээ. Хорт хавдар гэдэг эцсийн үе шат л даа. Галд шатамхай хуванцар агаарт ууршиж, амьсгалаар хүний биед ордог. Мөн өөх тос ихтэй бүтээгдэхүүнд орж, хүний биеийг янз бүрээр өвчлүүлдэг юм байна. Дээрээс нь байгаль орчинд ч асар муу нөлөөтэй гэдгийг эрдэмтэд ярьж байна. Манайх шиг “өвгөн” болчихсон машинаар дүүрсэн оронд анхаарахгүй байхын аргагүй сэдэв.
 
Япон, Солонгост 10 жил явсан машиныг шууд хаяж, устгалд оруулдаг юм гэсэн. Өвгөрч байгаа машин олиггүй байдаг болохоор л тэд асуудлыг тэгж шийддэг байх. Тиймээс төр засгийнхан 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг оруулж ирүүлэхгүй байх талаас нь анхаарч, хууль журам гаргамаар байна. Одоо манайд ийм журам гаргачихад нэг их буруудах юм байхгүй. Их л удаж хэдэн ченж л жаахан хэл ам хийнэ биз. Нэгэнт Монголоор дүүрэн хуучин автомашин байгаа хойно иргэдэд хямд үнэтэй тээврийн хэрэгсэл хэрэгтэй бол тэр хэрэгцээгээ хангалттай хангачихна. Хэдийгээр монголчууд дотооддоо машин үйлдвэрлэх бололцоо муу байгаа хэдий ч ядаж л хор багатай тээврийн хэрэгсэл унах хэрэгтэй байх. Иргэд бол машинаасаа хордтол өдий байна гээд татгалзтал хол байна. Тийм эдийн засгийн боломж ч муу байгаа. Тэгэхээр зөвхөн импортыг хориглох л арга үлдээд байна.
 
Уг нь улс орон олигтой байсан бол хөгшин машинаа устгаж, байгальд ээлтэйгээр дахин боловсруулах байсан биз. Ер нь ч дахин боловсруулах үйлдвэр энэ тэрээ байгуулж байгаа сураг байсан. Гэхдээ бас ч устгал хийтэл зай ч байна, лай ч байна. Тиймээс л зөвхөн импортыг хориглох журам хэрэгтэй байгаа юм. Зарим нэг гишүүд буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох хуулийн төсөл санаачилж байгаа гээд л давхиад байсан. Уг нь тэр төсөлдөө хамт тусгаад, батлуулчихвал аятай юу. Хэрэгтэй хууль болохоор батлахгүй дөнгөлчих юм даа, энэ гишүүд.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хортой сэтгуулчид 2014-07-03 14:02:02
    Пунцагболд гэх мэтын авилга сэтгуулчид бол машин байтугай мао зэдунээс илуу хортой. Харинч суулын уед хийсэн машин амархан эвдэрдэг чанар муутай аваарт орохоороо бух хунээ алдаг... бенз бмв суулын уеынх чанар 2 дахин муу болчихсон гэдгыг хужаа нар л мэддэ
    128.72.193.235
    Мэдэгдсэн Хариулах
  • bayan baagi 2014-07-03 12:22:57
    ok ehsel aksent land 80 ed nariig hamgiin turuund ustga
    202.179.20.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-03 11:40:48
    шинэ машин авчих боломжтой бол өөрийгөө хордуулаад явах уу, Машинаас ч илүү гар утас хортой гээ биз дээ. тэгвэл гар утсаа бараг 10-аад жил барьдаг хүнийг ч сонссон юм байна. Чамд үүнээс өөр сэдэв олдохгүй байнаа даа
    182.160.39.0
    Мэдэгдсэн Хариулах
  • HUDALCH 2014-07-03 09:28:25
    yAMAR HUDALCH SETGUULCH VE. eNE
    103.10.23.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-07-03 07:59:31
    Huilaa ch medehgui, yamar ch unen bodit zuilees hol, iim hogiin medee yaah gej bichdeg bn aa. Odoogiin huuli ugaasaa l 10 jilees deesh yavsan mashiniig oruulahgui huuli shuu dee. BI Yapond 10 jil amidarch bn. 10aas deesh yavsan mashinaa ustgadag gej sonso
    118.11.14.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2014-07-03 06:09:53
    Ontsgoi alban tatvar ch yahav gol ni nemuu ortogiin alban tatvar gej 10 huvi as chine bolood shine mashin barag orj irehgui baina. ontsgoi goosoo hamaagui ij mongo bolno shine mashinii huvid bol
    125.193.133.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2014-07-03 06:09:53
    Ontsgoi alban tatvar ch yahav gol ni nemuu ortogiin alban tatvar gej 10 huvi as chine bolood shine mashin barag orj irehgui baina. ontsgoi goosoo hamaagui ij mongo bolno shine mashinii huvid bol
    125.193.133.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Gaikhal 2014-07-03 05:01:12
    Oligtoi bsan bol gej bichikhed chini gakhaj l bna shuu. Oligtoi bish bgaa ene uls ornii negeekhen kheseg ni ta shuu dee. Jaakhan amidraltai yum bicheech
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • bud 2014-07-03 04:24:47
    Auto mashinii ontsgoi alban tatvariig tegleh heregtei tegj baij ard tumnii nuruunii achaa hungurnu iim huuli sanaachilsan uls turchiig demjitsgeei avilgach bayrtsogt l ontsgoi alban tatvariig nemsen shuu dee
    14.202.70.125
    Мэдэгдсэн Хариулах
  • yanxanaas doloon dor 2014-07-03 03:31:49
    xaxa ene setguulchiin baij bga tsaraig ene lav niitlel bicheed tsalingaaraa shine mashin avj chadax u xudaldagdsan setguulch xudaldagdsan setguuluin neg toloologch bn iimerxuu ymnuud munguur yuch xamaagui bichdeg yanxanaas doloon dor
    124.158.92.36
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2014-07-03 03:27:43
    пунцагболд чи битгий эргүүт монголын хүн амын 80-90 хувь нь ядуу байна хүн хөнжлийн хэрээр хөлөө жийдэг цаг нь болохоор хэн ч гэсэн хуучин машин унахийг бодохгүй
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-03 03:25:14
    Япон солонгост 10-с дээш жил болсон машинаа устгадаг гэж хаанаас авсан худал мэдээлэл вэ?
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-07-03 03:28:39
      Хамгийн гол нь шатахаас наагуур утаа гаргаж байгаа машинуудын торгуулийг ихээр ногдуулж авах хэрэгтэй.
      103.26.193.12
      Мэдэгдсэн Хариулах
  • даваасүрэн 2014-07-03 02:25:40
    Даваа
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
    • JPN4 2014-07-03 03:26:24
      10 jil yavsan mashinig ustgald oruuldag gej hen ni chamd helchiheev. Bitgii tegj hudlaa burj bgaa ch .Jaahan yum unshij sudalj bj yum bichmer ayad za yu.!!!
      221.188.93.47
      Мэдэгдсэн Хариулах