Ц.Элбэгдорж: Эртний түүхтэй Монгол түмний их баяр наадам бахархлыг бадраалаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.  Хоёр өдөр дэнж хотойтол наадсан Монгол  түмэн шинэ аварга, арслангаа өлгийдөн авлаа.

Үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч "Эртний түүхтэй Монгол түмний их баяр наадам маань ёслол төгөдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол наадмаас Монгол соёл хэчнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий байдгийг баясан харлаа. Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам, Монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ.
Ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө шударга ёс, эвийн хүчийг эрхэмлэн, эрх чөлөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.

Монгол түмний түүх соёл, цэнгэл жаргалын манлай Үндэсний их баяр наадам маань  үеийн үед улам өргөн дэлгэр болж байхын өлзийтэй ерөөлийг өргөн, энэ жилийн наадам өндөрлөж байгааг уламжилъя. Төр улс минь түвшин гэгээн, түмэн олон минь амгалан жаргалтай байг ээ" гэлээ.  

Ийнхүү есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол эхэлж, Монгол наадам өндөрлөлөө. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • t1t 2016-07-13 16:24:09
    Ha ha hutslaashd, suuliin 5 sard bolson uil yavdlyg nuun daragduulah irgediin anhaarlyg oor tiish handuulah arga