Ч.Санжаадамба төрийнхөө их баяр наадамд түрүүлж, Аварга цол хүртлээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Тэгш ойнууд тохиосон энэ жилийн наадамд Улсын даян аварга Г.Өсөхбаяраар тэргүүлүүлсэн улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат  Улсын заан Ч.Санжаадамба уран мэхийг уралдуулан хийж, эд хавийг гайхуулан арав даван түрүүлж, төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, Улсын аварга  цолны болзол хангалаа.

Харин Архангай аймгийн Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдагва ес даван үзүүрлэж, Улсын арслан цолны болзол хангалаа. Энэ жилийн үндэсний их баяр наадамд  ар хангай нутгийнхан одтой сайхан наадаж Улсын аварга, арслан, начин цолтнуудаа өлгийдөн авлаа. Архангай аймгаас энэ жил шинээр дөрвөн бөх улсын цол хүртсэн.

Үндэсний их баяр наадмын их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат  Улсын арслан Н.Батсуурь   нар төрийнхөө их баяр наадамд  найм даван шөвгөрсөн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-16 16:02:16
    Пүрэвдагвад бурууг өгөхгүй!! Хор найруулж түүндээ өөрсдөө хордсон Баянмөнх болон Увсийнх өөрсдөө буруутай! Дахин битгий дов жалганий үзэл гаргаж хор найруул!!
  • чамайг танихгүй ах чинь  2016-07-14 11:03:30
    баяр хүргэе аврага болхыг чинь харах гэж ах нь хичнээн жил хараваа ёоох энэ жил нэг санаа амарлаа одоо чи олон түрүүлнэ ээ барцад гарч бөглөө мултарсан
  • Mongol 2016-07-13 11:56:53
    Mongolcuudiin Baharhal bolson Saihan Abraga cv...Bayreuth Hurgei..Purebdabga Yneheer Saint boh cvv.Er cadlaa Gaihuulj Arslan bollooo.... Bayr hungei..
  • Hainaa 2016-07-13 03:41:58
    Yaaj ch harsn hainaa bna. Manai Uvsiinhan dnsaa yadargaataj hel am heruul temtsel hiij bh yum. Shuugchiig ul hundetgebel barildah erhiuv hasah heregtei. Ter muu...
  • Мөнхжаргал 2016-07-13 02:31:56
    Санжаадамба сайхан түрүүллээ. Харин Пүрэвдагва луйварчин наадам бузарлалаа.
  • Zochin 2016-07-12 19:16:25
    Halhiin ih hudee bayarlalaa. Naadam saikhan bolloo.
  • Guest 2016-07-12 19:11:26
    Chi shuu
  • Болдоо 2016-07-12 18:03:55
    Санжаа минь чи энэ жил намайг баярлуулах ерөөлтэй байж