Улсын цолтнууд төрж эхэллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Дархан аварга Г.Өсөхбаяраар тэргүүлүүлсэн алдар цолтой 64 бөх  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ өрж эхэлсэн. Энэ даваанаас улсын цолтнууд төрж эхлээд байна.

Тэгвэл начин цолтны болзлыг шинээр хангаад байгаа бөхчүүдийг танилцуулж байна.

1.Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Х.Гантулга Улсын арслан Д.Ганхуягаар тав давж,

2.Өвөрхангай аймгийн харьяат Аймгийн арслан Ц.Чимэдорж Улсын заан Д.Сайнбаяраар тав давж,

3.Архангай аймгийн харьяат Аймгийн арслан Л.Шинэбаатар Улсын аварга Г.Өсөхбаяраар тав давж,

4.Булган аймгийн харьяат Аймгийн арслан Д.Амарсайхан Улсын заан Д.Баасандоржоор тав давж,

5.Архангай аймгийн харьяат Аймгийн арслан М.Отгон Улсын гарьд Д.Рагчаагаар тав давж,

6.Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг улсын заан Д.Ганбатаар дав давж,

7.Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж улсын арслан Х.Мөнхбаатараар тав давж,

8.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж,

9.Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан улсын заан Т.Санчираар тав давж,

10.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг улсын заан М.Өсөхбаяраар тав давж.

11.Баян-Өлгий аймгийн харьяат Аймгийн арслан Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараартав давж,

12.Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн улсын начин Ц.Одбаяраар тав давж,

13.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг улсын начин Э.Энхбатаар тав давж,

15.Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий улсын начин Б.Амарзаяагаар тав давж Улсын начин цолтны болзлыг тус тус шинээр хангаад байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.