Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үзэж сонирхлоо. 

Соёолонгийн уралдааны түрүү магнайд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн буурал соёолон хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн “Унаган хурд” галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэв.

Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Иргэдийн маань санаа  сэтгэл ч өөдрөг байна. Тэгш ойн жилийнхээ соёолон насанд хүлэг нь түрүүлсэн Асашёорюү Д.Дагвардорж аваргынхаа галаар зочиллоо.

Соёолонгийн тоосонд дарагдаж тэр жилийнхээ хийморийг сэргээнэ гэж монголчууд билэгшээдэг. Энэ насны морины түрүүг авна гэдэг бол үнэхээр хийморьтой байгааг илтгэж байна. Д.Дагвадорж аваргадаа болон түүний галынханд сайн сайхан бүхнийг хүсье гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.





Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-07-13 04:11:11
    ih avargiin hurdan soyolon turuulsend bayrlalaaaa ulam ih amjilt
    124.158.95.132
    Мэдэгдсэн Хариулах
  • myam 2016-07-12 13:53:38
    iim saihan eder ch busdig eelj gutaahgui baij boldoggui l um baih daa ene doorhi teneg
    59.153.113.208
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-07-12 10:55:48
    Hiimoritoi baina Amjilt husey
    103.26.195.26
    Мэдэгдсэн Хариулах
  • tseegii 2016-07-12 10:48:33
    Erliiz uree l bna sh dee davgadorj Odgerel 2 icheechee ard tumnee doromjilod bgaa yum uu
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах