ОБЕГ-ынхан  энэ долоо хоногийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Ихэнх нутгаар орсон борооны улмаас иргэдээс ус, шаварт суусан гэсэн дуудлага ирсээр байгааг ОБЕГ-аас мэдээллээ.2016 оны 07 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид ус, шаварт автомашинтайгаа сууж, саатсан гэсэн дуудлагаар ажиллаж, 17 автомашиныг уснаас татан гаргаж, 110 гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ.

Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилийн ой болон Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байх тул усны осол, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.Усархаг, дуу цахилгаантай борооны улмаас манай орны ихэнх гол мөрөн нуур үерлэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эхтэй Ховд, Буянт, Завхан, Байдраг, Идэр, Эг, Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Туул Тэрэлж зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-97 см-ээр нэмэгдсэн байна.

Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа тул ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар усанд осолдсон гэх дуудлага 53 удаа гарч 49 хүн /хүүхэд-17, насанд хүрэгсэд-32/ амь насаа алдсан байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.