Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгч халдлагад өртжээ
“Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгч  гадны нөлөөтэйгөөр шүүх хуралд орж чадаагүй талаар мэдээлэл өгөв. Тэд үүнийг улс төрийн зохион байгуулалттай гэж үзэж байгаа аж. Учир нь шүүх хурал болохоос нэг өдрийн өмнө буюу өнгөрсөн пүрэв гаригт Ц.Мөнхбаярын хэргийг анхан шатнаас нь хариуцан ажиллаж байсан Ц.Энхбаяр өмгөөлөгч  халдлагад өртсөн байна. Түүнийг ажлаасаа гарч явахад хэн нэгэн араас нь толгой руу нь маш хүчтэй цохиж ухаан алдуулжээ. Одоо тэрбээр тархиндаа хүнд гэмтэл авсан оноштойгоор Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Үүнийг ”Бид санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байна” хэмээн Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай онцлов. Мөн “Eagle” телевиз бидний талаар гүтгэсэн, доромжилсон нэг талыг баримталсан нэвтрүүлэг удаа дараа хийж байгаа тул үүнтэй  хатуу хариуцлага тооцно гэдгээ ч илэрхийлсэн юм. “Гал үндэстэн” зэрэг хорь гаруй иргэний нийгмийн холбоод бямба гаригт  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах юм байна.

Г.ХУЛАН
ЗУУНЫ МЭДЭЭ


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songolt 2014-07-03 03:50:36
    ex oron gazar shoroo gesend iim xuvi zaya onogdoj bn xarin xariinxanii gar xol bologsod xangaluun saixan amidral onogdoj bn songoltoo xiitsgee
    124.158.92.36
    Мэдэгдсэн Хариулах