Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан өндөрлөлөө.

Энэ жил газар газрын хурдан 240 даага төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөснөөс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүлж наадамчин олныг баясгалаа.

Аман хүзүүнд Ховд аймгийн цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага, гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Н.Лхагвадоржийн зээрд даага, дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Цэндийн зээрд халзан даага, айргийн тавд Сод манлай уяач н.Бат-Эрдэнийн бор халзан даага тус тус давхилаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.